Фрида Калогийн зураг 54.6 сая доллароор зарагдаж дээд амжилт тогтоов
Мексикийн алдарт зураач Фрида Калогийн бүтээсэн өөрийнх нь хөрөг зураг Нью-Йорк хотод болсон “Sotheby's”-ын дуудлага худалдаагаар 54.6 сая доллароор зарагдаж, эмэгтэй зураачдын бүтээлийн үнийн түүхэн дээд хэмжээг тогтоолоо. "El sueno (la cama)" буюу “Мөрөөдөл” нэртэй энэ зургаа Ф.Кало 1940 онд бүтээсэн юм. Үүний өмнө Америкийн зураач Жоржиа О’Кийфийн 1932 онд зурсан "Jimson Weed/White Flower No.1" хэмээх бүтээл 2014 онд 44.4 сая долларын үнэ хүрсэн нь эмэгтэй зураачдын хувьд дээд амжилт болсон юм. Ф.Кало энэ зургийг өөрийн нөхөр, алдартай зураач Диего Ривератай амаргүй харилцаатай байсан үедээ зуржээ. Тэрбээр олон жил шаналсан хүнд өвчний улмаас 1954 онд 47 насандаа бие барсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







