“Ийгл”-ийн Г.Ганбаяр Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхий сайдын номыг орчуулжээ
“Ийгл” телевизийн гадаад мэдээний тоймч Г.Ганбаяр Дубай хотын захирагч бөгөөд Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхий сайд Мохаммед бин Рашид Аль Мактумын намтар "Миний түүх" номыг орчуулжээ. “Непко” компанийн эрхлэн гаргаж буй уг ном удахгүй хэвлэгдэн олны хүртээл болно гэдгийг Г.Ганбаяр Фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдөр мэдээлсэн байна. Өдгөө 76 настай Аль Мактум 1968 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноосоо хойш төрийн албанд зүтгэсэн 50 жилийнхээ ойг тохиолдуулан уг номыг гаргасан бөгөөд Дубай худалдааны жижиг боомт хотоос дэлхийн бизнесийн томоохон төв болсон асар сонирхолтой үйл явцыг нүдээр үзсэнээ өгүүлжээ. Г.Ганбаяр өмнө нь Чехийн түүхч Витезслав Кремликийн “Айдсаар хөлжигсөд” хэмээх номыг 2022 онд англи хэлнээс орчуулан гаргаж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







