"The Voice of Mongolia" телевизийн шоуны дуу солигджээ
“Монгол HD” телевизийн "The Voice of Mongolia” шоу энэ жилийн буюу дөрөв дэх улирлаасаа эхлэн шинэ дуутай болжээ. Анх үзэгчдийн хүртээл болсон 2018 оноос эхлэн тус шоуны төгсгөлд дуучин Д.Болдын “Гуниг бүхэн баяртай” хэмээх дуу эгшиглэдэг байсан бол өчигдрийн дугаараас эхлэн “Сайн уу, Voice” хэмээх дуугаар солигдсон байна. Гурван бадагтай шинэ дууны эхний бадгийг Наагий, Ука нар, хоёр дахийг Баачка, Big Gee, улмаар гурав дахь бадгийг дөрвөн шүүгч хамтран дуулжээ. Таван үе шаттай тус шоу одоогоор хоёрдугаар шат буюу халз тулааны шатанд үргэлжилж байгаа юм. Нийт 65 оролцогчоос өчигдрийн байдлаар 19 оролцогч гуравдугаар шатанд өрсөлдөхөөр шалгараад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







