МОНЦАМЭ агентлаг солонгос хэлээр мэдээ цацаж эхэллээ
МОНЦАМЭ агентлагийн солонгос хэлээрх анхны мэдээ.

МОНЦАМЭ агентлаг солонгос хэлээр мэдээ цацаж эхэллээ


   Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, солонгос хэлээрх анхны мэдээгээ өнөөдрөөс цацаж эхэллээ. Ингэснээр тус агентлаг гадаад хэлний тав дахь редакцийнхаа үйл ажиллагааг эхлүүлж байна. МОНЦАМЭ агентлаг 2014 оноос англи, орос, хятад, япон хэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээж ирсэн юм. Мөн англи хэлээр “Mongol Messenger” сонин, “Мongolia Today” сэтгүүл, орос хэлээр “Новости Монголии”,  хятад хэлээр “Мөнгү Шяоши Бао” сонин, япон хэлээр “Монгорү Цүүшин” сониныг эрхлэн гаргадаг юм. Солонгос хэлний редакц байгуулагдсантай холбогдуулан манай улсад суугаа Өмнөд Солонгос улсын Элчин сайд Чой Жин Вон тус агентлагт өнөөдөр ярилцлага өгөхдөө “Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, солонгос хэлээр мэдээ, мэдээллээ түгээх болсон нь цаг үеэ олсон алхам боллоо” хэмээн хэлээд, редакцийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Мөн “Хамгийн гол нь солонгос хэлний редакцаа тогтвортой ажиллуулах нь хамгийн чухал. Монголын тухай мэдэхийг хүсэж буй солонгос иргэдэд үүд хаалга нь нээлттэй байх ёстой” хэмээн онцолсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.