Сэлэнгийн тариаланчид Өмнөд Солонгост гүзээлзгэнэ тарих туршлага судална

Сэлэнгийн тариаланчид Өмнөд Солонгост гүзээлзгэнэ тарих туршлага судална


   Сэлэнгэ аймагт хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 11 иргэн БНСУ-ын Тунён хотын гүзээлзгэний хүлэмжид ажиллаж туршлага судлахаар болжээ. Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнгөрөгч есдүгээр сард Тунён хотын төлөөлөгчидтэй уулзаж хоёр талын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, тус хотод улирлын ажиллах хүч нийлүүлэх талаар хэлэлцэн тохиролцсоны эхний үр дүн энэ аж. Тус хот нь амт, чанар сайтай гүзээлзгэнэ тариалдгаараа Өмнөд Солонгостоо төдийгүй олон улсад алдартай гэнэ. Өмнөд Солонгос нь гүзээлзгэний тариалалтаар дэлхийд дээгүүрт ордог бөгөөд 2024 онд гадаад зах зээлд 69 сая долларын гүзээлзгэнэ экспортолжээ. Тус улсын гүзээлзгэнийг Хонконг, Сингапур зэрэг Зүүн Өмнөд Азийн орнууд улс ихэвчлэн авдаг байна. Гүзээлзгэнэ нь Өмнөд Солонгосын шинэ жимс, ногооны экспортод эзлэх жингээрээ амтат чинжүү, лийрийн дараа гуравдугаарт ордог ажээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.