Баруун бүсийн боомтуудаар гурил, малын тэжээл оруулж ирэхэд татвар авахгүй
Баруун бүсийн таван боомтоор импортлох улаан буудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Одоогоор малын тэжээлийн импортод 5%, гурилынхад 15%-ийн татвар ногдуулдаг. Тогтоол батлагдсанаар Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Бургастай боомтоор эдгээр бүтээгдэхүүнийг импортлоход 2026 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл татвараас бүрэн чөлөөлөхөөр болж байна. Энэ хугацаанд дээрх боомтуудаар 12.5 мянган тонн тэжээл, 10 мянган тонн гурил импортлон, нийт 2.1 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх тооцооллыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гаргажээ. Ингэснээр баруун бүсийн аймгуудад нэг шуудай буюу 50 кг гурилын үнэ 15-20 мянга, нэг шуудай буюу 25 кг малын тэжээл 800-1000 төгрөгөөр тус тус хямдрах боломж бүрдэж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







