Казахстаны иргэд АНУ-ын даатгалын системээс 2 тэрбум доллар залилахыг завджээ
Казахстаны хоёр иргэн АНУ-ын эрүүл мэндийн даатгалын системээс 2 тэрбум шахам доллар залилан авахаар завдсаныг Холбооны прокурорын газар тогтоолоо. Тэд Коннектикут мужид даатгалын компаниуд байгуулж, эмнэлэг, ахмад настнуудад үйлчилгээ үзүүлсэн гэххуурамч баримт бүрдүүлэн “Medicare”, “Medigap” эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд нэхэмжлэх илгээдэг байжээ. Гэмт этгээдүүдийн нэг нь АНУ-д 2023 оноос хойш хууль бусаар амьдарч байсан байна. Прокурорын тогтоосон хоёр гэмт хэргийн эхнийхэд Казахстаны иргэн Ануар Абдрахмановын “Priority One Medical Equipment” компани үйлчлүүлэгчдийн сахарыг хэмжсэн, тэдэнд шээсний катетер тавьсан хэмээн “Medicare” хөтөлбөрөөс 666 сая доллар нэхэмжилсэн бөгөөд 450 мянгыг нь авч амжжээ. Мөн Казахстаны иргэн Таир Смагул “Medical Home Care” компаниараа эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлсэн хэмээн “Medigap” хөтөлбөрт 953 сая долларын 470 мянган хуурамч нэхэмжлэх илгээсний 854 мянгыг дансандаа аваад байхдаа баривчлагдсан байна. Эдгээр хэрэг нь шүүхээр эцэслэгдсэн тогтоогдвол тэд их хэмжээний торгууль хүлээж, олон жил хоригдох ял авах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







