Монголд суугаа Куба улсын Элчин сайдын яам мэдээлэл хийнэ
Бүгд найрамдах Куба улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамнаас, өөрийн улсад өрнөж буй цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг өнөөдрийн 15 цагт ЭСЯ-ныхаа байранд өгөх аж. Өнөөдөр Куба улс 1959 оны хувьсгалаас хойших хамгийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулаад байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн үндэсний эрчим хүчний сүлжээ хэд хэдэн удаа бүрэн зогссон бөгөөд эрчим хүчний энэхүү гүнзгий хямралын улмаас өдөрт 12-20 цагаар тог тасрах нь ердийн үзэгдэл болоод байна. Тус улс хөрш зэргэлдээ Венесуэл, Мексик улсуудаас шатахууны бараг бүрэн хамааралтай бөгөөд Д.Трампын засаг захиргаа Венесуэлийн дэглэмийг өөрчилснийхөө дараа Кубад шатахуун нийлүүлэх улсуудад тарифын дарамт үзүүлж эхэлснээр тус улс энэ төрлийн бүтээгдэхүүний гүнзгий хомсдолд ороод байгаа юм. Манай хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Куба улсаас манай улсад суух Элчин сайдаар өнөөдөр Эмилио Певида Пупо ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







