"Терминатор" кинонд А.Шварценеггерийн өмссөн хүрмийг 150 мянган доллароор худалдана

"Терминатор" кинонд А.Шварценеггерийн өмссөн хүрмийг 150 мянган доллароор худалдана


   Холливүүдийн алдарт жүжигчин Арнольд Шварценеггерийн “Терминатор” кинонд тоглохдоо өмссөн хар савхин хүрмийг дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Кино, телевизийн нэвтрүүлэгт хэрэглэж байсан дурсгалт эд зүйлсийг худалддаг “Propstore” компани уг хүрмийг 150 мянган долларын үнэ хүрнэ хэмээн үзэж байгаа талаар “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Лос Анжелест өнөөдөр эхлэх уг дуудлага худалдаагаар “Harry Potter” кинон дээр гардаг Хогвартсын шидтэний сургуулийн бүх өрөө, нууц гарц болон хүн бүрийн байршлыг бодит хугацаанд харуулдаг шидэт газрын зураг, “Jaws” киноны аварга загас агнах буу, “Star Wars” киноны C-3PO роботын толгой, “Gladiator" киноны гол баатрын дуулга гэх мэт 1550 эд зүйлийг үнэ хаялцуулах бөгөөд нийтдээ 9 сая доллароор худалдана хэмээн тооцоолж байгаа аж. Үүнээс роботын толгой дээд тал нь 700 мянга, загасны буу 500 мянга, газрын зураг 80 мянган долларын үнэ хүрнэ хэмээн “Propstore” компани найдаж байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.