Улаанбаатар дахь Оросын "Абсолют" дэлгүүр хаалгаа барьжээ
Монгол улс дахь ОХУ-ын жижиглэнгийн худалдааны цорын ганц сүлжээ дэлгүүр “Абсолют" хаалгаа барилаа. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дэх “Hunnu Mall” худалдааны төвд байрлаж байсан уг дэлгүүр хаагдсан талаар өнөөдөр MiddleAsianNews сайт мэдээлжээ. Сүүлийн үед Монгол улсын нийслэлд шил дараалан дэлгүүрээ нээж буй Францын “Carrefour” сүлжээний салбар “Абсолют” дэлгүүрийн оронд байраа эзэлснийг тус сайт мөн мэдээлжээ. “Carrefour” сүлжээ Монголд нэвтрэхэд Оросын хэвлэл, тэр дундаа Буриадын сонинууд уг сүлжээг, Монголд хүн амын худалдан авах чадвар муу тул удахгүй хэмээн таамаглаж байсан боловч харин эсрэгээрээ болсон энэ хэмээн уг сайтад бичсэн байна. “Carrefour” сүлжээ өнөөдөр Улаанбаатар хотод 20 гаруй салбараа нээгээд байгаа билээ. “Абсолют” сүлжээ дэлгүүрийн эзэн нь Буриадын нэртэй бизнесмэн эмэгтэй Индира Шагдарова юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







