Криштиану Рональду Саудын Арабаас онгоцоор “зугтав”
К.Рональду ба түүний 75 сая еврогийн онгоц Getty/X © www.goal.com

Криштиану Рональду Саудын Арабаас онгоцоор “зугтав”


   Португалын алдарт хөлбөмбөгчин, Саудын Арабын “Аль-Наср” клубийн довтлогч Криштиану Рональдугийн суусан хувийн онгоц Эр-Рияд хотоос өчигдөр хөөрч Испанийн нийслэл Мадридад буусан талаар Их Британийн “The Sun” сонин мэдээллээ. Ираны дронууд Эр-Рияд хот дахь АНУ-ын ЭСЯ-ыг довтолсон даруйд К.Рональду тус улсаас яаралтай гарсан нь энэ ажээ. Түүний суусан онгоц Египетийн агаарын орон зайг туулж Газар дундын тэнгист хүрсэн байна. Уг сонинд бичсэнээр, бүс нутагт мөргөлдөөн хурцадсаны улмаас К.Рональду ийм шийдвэр гаргасан бололтой. АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа эхэлснээс хэдэн цагийн дараа Тегеран хөрш улсууд дахь дайсныхаа цэргийн баазуудыг өргөн хэмжээнд довтлон хариу барина гэдгээ мэдэгдсэн юм. Таван удаагийн “Алтан бөмбөг” шагналын эзэн К.Рональду 2022 онд Испанийн “Реал Мадрид” клубээс гарч Саудын Арабын клубтэй 677 сая долларын гэрээ байгуулсан бөгөөд 2025 онд сунгасан билээ. Дээрх нислэгийн тухайд одоогоор “Аль-Наср” клуб болон хөлбөмбөгчний аль нь ч албан ёсны тайлбар хийгээгүй байна. Цагт 610 милийн хурдтай, 19 хүний суудалтай энэ онгоцоо К.Рональду 2024 онд 75 сая еврогоор худалдаж авсан юм.  

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.