Москвагийн галт тэрэгний буудлыг худалдахаар болжээ
"Рижский" галт тэрэгний буудал. © Creative Commons

Москвагийн галт тэрэгний буудлыг худалдахаар болжээ


   ОХУ-ын нийслэл Москва хотын галт тэрэгний хамгийн хуучны буудлуудын нэг "Рижский" буудлыг нийтэд худалдахаар болсон талаар “Интерфакс” агентлаг өнөөдөр мэдээллээ. Буудлыг эзэмшигч “Оросын төмөр зам” ("Российские железные дороги") хувьцаат нийгэмлэг албан ёсны сайтдаа энэ тухай зар нийтлэхдээ “Галт тэрэгний буудлын барилгуудыг зорчигч тээврийн зорилгоор ашиглалгүй удсан явдал нь тэдгээрийг өөр зориулалтаар ашиглах бололцоог нээж байна” гэжээ. 1901, 1929 онд ашиглалтад орсон нийт 7.8 мянган кв/м талбай бүхий барилгыг 4 тэрбум рублиэс эхлэн дуудлагаар худалдах бөгөөд шинэ эзэмшигчдэд нь 13.7 мянган кв/м газрыг түрээсээр ашиглуулна. Барууны хориг арга хэмжээнээс шалтгаалж ачаа тээврийн хэмжээ эрс буурснаар “Оросын төмөр зам” нийгэмлэг санхүүгийн хүнд байдалд ороод байгаа юм. Ийм шалтгааны улмаас компани үл хөдлөх хөрөнгүүд, ашиглалтгүй байгаа дэд бүтцийн байгууламжууд, үр ашиг муутай охин компаниудаа худалдах шийдвэр гаргаад байгаа билээ. “Оросын төмөр зам”-ын нийт өр 2025 оны байдлаар 4 их наяд рубль буюу 45-50 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.