“Нүүдэлчин”: Хүүхэлдэйн театрын зураач багачуудад дэлгэмэл ном хийхийг заана

“Нүүдэлчин”: Хүүхэлдэйн театрын зураач багачуудад дэлгэмэл ном хийхийг заана


   Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Монгол улсын хүүхэлдэйн театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцож байна. Тус театр наадмыг зорин очсон багачуудад монгол ёс уламжлал, соёлоо таниулах, хөгжөөх зорилгоор угсаатнуудын онцлогийг шингээсэн “Жигүүрхэндээ хүчтэй” хүүхэлдэйн жүжгийг тоглож байгаа билээ. Түүнчлэн театрын зураач багачуудад зориулан дэлгэмэл ном хийх сургалт орж байгаа юм. Багачууд энэ сургалтад суухын тулд ямар нэг хэрэглэгдэхүүн бэлдэх шаардлагагүй ажээ. Түүнчлэн театрынхан дэргэдээ бага насны хүүхдэд зориулсан жижиг гэр барьж шагайн наадгайгаар тоглуулан соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж байна.

    Хүүхэлдэйн театр энэ жил Өмнөд Солонгос улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж буй “ОДА” төслийн хүрээнд мини театрын “Ламбэ Ламбэ” хайрцагт жүжгийг “Нүүдэлчин” наадмын бага тайз болон театрын бага гэрт өдөр бүр тоглох ажээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй хамтарсан “Ааруул амтлах мөчид” жүжгийг бага гэрт тоглоно. Жил бүр "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд оролцогч соёлын байгууллага, 21 аймаг, нийслэл, төрийн бус байгууллагын төлөөллүүд гурван гэр барьж оролцдог. Ингэхдээ хүндэтгэлийн гэрт үзэгчдийг хүлээн авч айраг, цагаан идээгээр дайлдаг бол хоёр бага гэрт үзэсгэлэн гаргаж, соёлын үзүүлбэр үзүүлдэг билээ.

 Хүүхэлдэйн театрын хүндэтгэлийн өргөөнд.

 Хүүхэлдэйн театрын дарга З.Баянзул Өмнөд Солонгосоос ирсэн уран бүтээлчидтэй.

Хүүхэлдэйн театрын хүндэтгэлийн өргөөнд.

 Хүүхэлдэйн театрын хүндэтгэлийн өргөөнд.

Хүүхэлдэйн театрын хүндэтгэлийн өргөө.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.