БНСУ-аас Цэргийн төв эмнэлэгт богино инфра улаан туяаны эмчилгээний гурван аппарат суурилуулж өгөв


   Уг аппаратыг хавдар зэрэг хүнд өвчний эмчилгээнээс гадна урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж болох ажээ. Энэ тухай тус аппаратыг үйлдвэрлэгч "WithSunBio" компанийн захирал И Ил Хо "БНСУ-ын Засгийн газар төрийн албан хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор энэ аппаратыг худалдаж авдаг" хэмээн ярьсан юм. Цэргийн төв эмнэлэгт өгсөн гурван аппаратын хоёр нь суурин бол нэг нь зөөврийнх юм. Зөөврийн аппаратыг хөдөлж явах боломжгүй өвчтөнийг эмчлэхэд ашиглана. Богино инфра улаан туяаны аппарат нь өвдөлт намдаах, булчин суллах, үрэвсэл багасгах, дархлаа сайжруулах үйлчилгээтэй.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.