Замын-Үүд-Эрээнхот боомтоор 1.9 сая зорчигч нэвтэрчээ
Монгол-Хятадын хилийн хуурай замын хамгийн том Замын-Үүд-Эрээнхот боомтоор энэ оны есдүгээр сарын 3-ны байдлаар нэвтэрсэн зорчигчдын тоо 1.976 сая, тээврийн хэрэгслийн тоо 512000 болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигчийн тоо 13.2, тээврийн хэрэгслийн тоо 16.6 хувиар өссөн үзүүлэлт болохыг Эрээнхотын Гаалийн алба мэдээлжээ. Тус боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо 2023 оны есдүгээр сард, 2024 оны зургаадугаар сард нэг сая болж байсан билээ. Энэ үзүүлэлттэй харьцуулахад 2025 оны есдүгээр сард хоёр орны иргэдийн зорчих урсгал хоёр саяд хүрэх дөхжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







