Хятад улс 2030 он гэхэд спортын зах зээлээ 980 тэрбум доллар болгоно
Хятад улс спортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн тоог өсгөх, томоохон уралдаан, тэмцээн арга хэмжээ зохион байгуулах замаар 2030 он гэхэд энэ салбарын зах зээлийг 980 тэрбум доллар болгох зорилго тавилаа. Өөрөөр хэлбэл, тус улс спортын салбарыг эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд чухал салбар болгон хөгжүүлэх зорилго тавьж буй нь энэ юм. Ингэхдээ спортын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрэлтийг өдөөх, спортын бизнес эрхлэгчдийг бэхжүүлэх, салбарын дэмжлэгийг сайжруулах зэрэг бүх талын арга хэмжээг тусгасан удирдамж танилцуулсан байна. Удирдамжид дурдсанаар мөс, цасны эдийн засгийг дэмжих, гадна талбайн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Жишээлбэл, бүс нутгийн өвөрмөц байгалийн нөөц бололцоог ашиглан ууланд авирах, усан спорт, автомашин, мотоцикл, нисэхийн спортыг хөгжүүлэх аж. Харин Хятадын цас, мөсний зах зээл 2020 онд 381.1 тэрбум юань байсан бол 2024 онд 970 тэрбум юань болж өссөн бөгөөд тун ирээдүйтэй зах зээл болоод байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







