200 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн эхэллээ
Боловсролын яам, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг өчигдөр нээлээ. 200 сая төгрөгийн шагналын сантай энэ тэмцээнд 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас шалгарсан шилдэг багууд өрсөлдөх юм. Мөн энэ тэмцээнд оролцогч сурагчдаас ирэх жил болох U17 насны хөлбөмбөгийн ААШТ-д оролцох 54 хүүхдийг сонгон шалгаруулна. Улмаар сонгосон хүүхдүүдээ Төв аймагт байрлах “Air Dome” хөлбөмбөгийн төвд байрлуулж, англи, испани, хятад, герман хэл зааж, академийн түвшний сургалт явуулан тамирчдаа бэлтгэхээр төлөвлөжээ. Тэмцээн нэг сар үргэлжлээд аравдугаар сард дуусна. Өнгөрсөн онд охид, хөвгүүдийн U12, U14, U16 насны ангилалд тус тэмцээнийг зохион байгуулахад хот, хөдөөгийн 61 багийн 900 орчим хүүхэд оролцсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







