ДАШТ: Монголын боксчид нэг өдөр хоёр хүрэл медалийн болзол хангалаа
Английн Ливерпүүл хотын "Liverpool Arena"-д болж буй Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний 50 килограммын жинд өрсөлдөж буй ОУХМ А.Баттулга өнөөдөр Испанийн Мартин Молинаг 3:1-ийн харьцаатай ялж хүрэл медалийн болзол хангалаа. Маргааш тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Соуши Макинотой тоглоно. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд өрсөлдсөн, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Л.Алтанцэцэг Японы Хикарү Шинохараг 5:0-ын харьцаатай ялж мөн хүрэл медалийн болзол хангасан билээ. Тэрбээр ийнхүү ДАШТ-ээс дараалан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин болж байна. Л.Алтанцэцэг маргааш мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн Мээнакши Хоодатай тоглоно.
Зураг дээр: Дэлхийн аваргын хошой медальт Лутсайханы Алтанцэцэг.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







