Японы эзэн хааны гэр бүл атомын бөмбөгдөлтөд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэв
Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако, гүнж Аико нар өнгөрөгч баасан гарагт Нагасаки хотод зочилж, 1945 оны атомын бөмбөгдөлтөд өртөгсдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэ нь Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн хүрээнд эзэн хааны гэр бүлийн хийж буй сүүлчийн аялал болж байгаа аж. Тэдний цэцэг өргөсөн Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд атомын бөмбөгдөлтийн улмаас амь үрэгдсэн 200 мянган хүний нэрийг бичсэн байдаг. Эзэн хааны гэр бүл хохирогчдод хүндэтгэл үзүүлсний дараа Атомын бөмбөгийн музейд зочилжээ. Харин бямба гарагт, бөмбөгдөлтөөс эсэн мэнд үлдсэн хүмүүсийн төлөөлөл, 2024 оны Нобелийн энх тайвны шагналт “Japan Confederation of A- and H-Bomb Sufferers Organization” байгууллагынхантай уулзсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







