Монгол хүүхдүүд анх удаа Өмнөд Солонгосын тийболын тэмцээнд оролцлоо
Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд энэ сарын 13-14-нд ес дэх удаагийн “Korea T-ball Federation International Exchange Festival” тэмцээн боллоо. Тус улсын Тийболын холбооноос зохион байгуулдаг энэ тэмцээнд Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Монголын тамирчин багачууд өрсөлдсөн бөгөөд манай улсаас анх удаа оролцсон нь энэ юм. Ийнхүү дөрвөн улсын 28 багийн мянга гаруй тамирчин аваргуудын, олон улсын солилцооны, охидын лиг гэсэн гурван ангилалд өрсөлдсөн байна. Аваргуудын болон охидын лигийн ангилалд солонгос хүүхдүүд эхний гурван байрыг эзэлсэн бол олон улсын солилцооны лигт Тайванийн баг түрүүлж, Солонгос, Япон удаалжээ. Монголын баг тамирчид олон улсын солилцооны лигийн ангилалд өрсөлдсөн бөгөөд эхний тоглолтдоо Өмнөд Солонгосын багтай учраа таарч 13:12 оноогоор хожжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: OSEN
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







