Улаанбаатарт Өвөр Монголын долоо хоног болов
Улаанбаатар хотод өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагаас баасан гарагт 13 дахь удаагийн Өвөр Монголын соёлын долоо хоног болж өнгөрлөө. Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол дахь Хятадын Элчин сайдын яам, Өвөр Монголын Ардын Засгийн газрын мэдээллийн төвөөс уг арга хэмжээг “Хятадыг мэдэрье” сэдвийн дор зохион байгуулжээ. Соёлын долоо хоногийн хүрээнд үзэсгэлэн, урлагийн тоглолт, ном, хэвлэлийн солилцоо, хятад дууны тэмцээн, Монголын уламжлалт анагаах ухааны үзлэг, зөвлөгөө, кино театруудаар хятад кино гаргах зэрэг 18 үйл ажиллагааг зохион явуулсан байна. Өнгөрөгч жилийн Өвөр Монголын соёлын долоо хоногийн үеэр Хөххотын олон улсын монгол эмнэлгийн эмч нар ирж үзлэг хийсэнд монголчууд олноор хамрагдсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







