Элчин сайд Р.Буанган Монголд байгаа шашны төлөөллүүдтэй дугуй ширээний уулзалт хийв
АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ричард Буанган “Шашин хоорондын дугуй ширээний уулзалт” зохион байгуулжээ. Тэрбээр энэ уулзалтыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Будда, Христ, Бахай, Шинто шашны тэргүүнүүд болон бөө нартай уулзаж, тулгарч буй нийтлэг асуудлуудад хэрхэн шийдэл олох талаар санал солилцсон байна. Р.Буанган энэ талаараа "Монгол улс шашны эрх чөлөөг хамгаалж ирсэн олон зууны уламжлалт түүх болон олон шашныг хүлээн зөвшөөрч, тэднийг эв найртай зэрэгцэн оршихыг дэмжин бүс нутагтаа үлгэр дуурайл болж буйгаараа бахархах хэрэгтэй юм. Мөн дэлхийн улс орны иргэн бүр сүсэг бишрэлтэй байх, шашин шүтэх, шашнаа номлох эрх чөлөөтэй байх эрхээр хангагдахын төлөө ажиллах нь АНУ-ын тэргүүлэх бодлого хэвээр байх болно" хэмээн цахим хуудсандаа тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







