ДАШТ: Монголын пара байт харваачид алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

ДАШТ: Монголын пара байт харваачид алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа


   Монголын пара байт харваачид Өмнөд Солонгосын Кванжү хотод болж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.  Дэлхийн 28 орны нийт 176 тамирчин өрсөлдөж байгаа энэ тэмцээний холимог багийн төрөлд шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар финалд шалгарсан байна. Тэмцээн ганцаарчилсан, багийн болон холимог багийн гэсэн гурван төрлөөр болж байгаа бөгөөд манай тамирчид Словени улсын багийг 6:0, Австралийн багийг 5:3 , БНХАУ-ын багийг 5:1-ийн харьцаагаар хожиж, энэ сарын 28-нд Италийн багтай алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байна. Манай улсаас энэ удаагийн ДАШТ-д шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор гурван эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцож байна. Сонирхуулахад, Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар пара байт харвааны холимог багийн төрөлд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж буй. Харин үүнээс өмнө Монголоос ДАШТ-ий багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.