Монгол улс далайд гарцгүй орнуудын Женев дэх бүлгийн зохицуулагчаар ажиллана

Монгол улс далайд гарцгүй орнуудын Женев дэх бүлгийн зохицуулагчаар ажиллана


  Манай улс далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын Женев дэх бүлгийн зохицуулагчаар энэ сарын 8-наас ажиллаж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан бүлгийн Элчин сайд нарын түвшний анхдугаар уулзалтыг өчигдөр Дэлхийн худалдааны байгууллагын байранд зохион байгуулав. Уулзалтад 32 гишүүнээс 20 нь оролцож, 15 улсын төлөөлөгч байр сууриа илэрхийлэхдээ манай улсыг хариуцлагатай үүргийг хүлээн авсанд талархан, дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Манай улсаас НҮБ-д суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа бүлгийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг танилцуулж, идэвхтэй хамтран ажиллахыг гишүүн орнуудад уриалжээ. Бүлгийн гишүүн орнууд энэ онд болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын гуравдугаар бага хурлын үр дүнг бататгах, Авазагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдгээр орнуудад зориулсан ажлын хөтөлбөрийг Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд батлуулах, уг байгууллагын бүтцэд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын албан бүлгийг бий болгох чиг үүрэгтэй ажиллаж байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.