Аравдугаар богд Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутагт очив

Аравдугаар богд Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутагт очив


   Өчигдөр тохиосон Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн өдрөөр түүний 10 дугаар дүр Жавзандамба хутагт Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд морилон очжээ.  Өндөр Гэгээний мэндэлсний 390 жилийн ойд зориулан түүний төрсөн газар лам, хуваргууд ном хурж, мандал өргөсөн байна. Анхдугаар Богдыг хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны нутаг Ширээт цагаан нуур хэмээх газар анх өргөмжлөн ширээнд залсан билээ. Өнгөрсөн долоодугаар сард Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд Өвөрхангай аймагт даншиг наадам, бат оршил өргөх ёслол, хүндэтгэлийн ном, цамын ёслол зохион байгуулсан юм.

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.