Холимог тулаанчид ДАШТ-ийг зорилоо

Холимог тулаанчид ДАШТ-ийг зорилоо


   Холимог тулааны 2025 оны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Дэлхийн 80 гаруй орны шилдэг тамирчид оролцох энэ тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотод энэ сарын 26-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд болно. Манай улсаас залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн -65.8 кг жинд ОУХМ Б.Алтанчимэг өрсөлдөх бол насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн -52.2 кг жинд Б.Даваажав, Х.Пүрэвтөмөр, -56.7 кг жинд О.Дашням нар эх орноо төлөөлөн рингэд гарна. Баг тамирчдыг ахлан “Ширэн бээлий” бокс, кикбокс, ММА клубийн дасгалжуулагч Г.Чулуунхуяг ажиллаж байна.

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.