Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү мэргэжлийн сүмогийн доод зиндаанд түрүүллээ

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү мэргэжлийн сүмогийн доод зиндаанд түрүүллээ


   Токио хотноо болж буй мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өндөрлөхөд гурав хоног үлдлээ. Энэ башёд монгол бөхчүүд жониданаас бусад бүх зиндаанд барилдаж байна. Одоогийн байдлаар мэргэжлийн сүмогийн замналаа энэ башёгоор эхлүүлж буй "Токүцүказэ" дэвжээний бөх Тацүбаяма М.Буянтогтох жонокүчи зиндаанд түрүүллээ. Тэрбээр Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү бөгөөд 188 см өндөр, 157 кг жинтэй, өдгөө 20 настай. Мөн Аки башёгийн макүүчи болон жүрёо зиндаанд монгол бөхчүүд тэргүүлж байна. Жүрёод Асахакүрюү Р.Жамьянтогтох ганцаар 10 даваатай өнгөлж байгаа бол дээд зиндаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Ооносатотой эн зэрэгцэн тэргүүлж байгаа билээ. Сонирхуулахад, Р.Жамьянтогтох нь Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарди Д.Рагчаагийн хүү юм. Ийнхүү Монголын үндэсний бөхийн гарамгай зүтгэлтнүүдийн сайн бөхчүүдийн үр хүүхдүүд Японы үндэсний бөхийн тэмцээнд өнгөлж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.