Монголын пара байт харваачид дэлхийн аварга боллоо
Монголын пара байт харваачид Өмнөд Солонгосын Кванжү хотод найман өдрийн турш болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваа болон холимог төрлөөс алтан медаль хүртлээ. Тэмцээний холимог багийн төрөлд шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар түрүүлсэн бол Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар эмэгтэйчүүдийн багийн төрөлд ялж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд бүгд пара байт харвааны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Дэлхийн 28 орны нийт 176 тамирчин гурван төрлөөр өрсөлдсөн уг тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин оролцсон юм. Сонирхуулахад, холимог багийн тамирчид финалд шалгарах замдаа Словени, Австрали, БНХАУ, Италийн тамирчдыг ялсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







