Монголд оны эхний есөн сард гадаадын 678850  жуулчин иржээ

Монголд оны эхний есөн сард гадаадын 678850 жуулчин иржээ


    Манай улсад энэ оны эхний есөн сарын хугацаанд ирсэн гадаадын жуулчдын тоо 678850 болжээ. Жуулчдын дийлэнх нь Хятад, Орос, Өмнөд Солонгосынх бөгөөд өнгөрөгч онд мөн дээрх улсууд Монголд ирсэн жуулчдын ихэнхийг бүрдүүлж байв. Манай улс 2024 онд нийт 727400 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.6 тэрбум ам.долларын орлого олсон билээ. Иймд Засгийн газрааас “Монголд зочлох жил” арга хэмжээг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ нь цаашид дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтойг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.