Дүүжин тээврийн дөрвөн тулгуур баганыг суурилуулав
Яармагаас "Өнөр" хорооллын чиглэлд тавигдах дүүжин тээврийн эхний дөрвөн тулгуур баганыг суурилуулж дуусчээ. Улаанбаатар хотын I шугамын уг дүүжин тээвэр нийт 19 баганатай бөгөөд ирэх 11 дүгээр сард тулгууруудыг бүрэн суурилуулж дуусна. Уг бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “Моннис инженеринг” компанийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Яармаг дахь буудлын дэргэд бэхэлсэн I, II тулгуур багана нь 5.5–9.5 метрийн өндөртэй ажээ. Харин өндөрлөг газруудад 42 метр өндөртэй тулгуур баганыг суурилуулах юм байна. Ингэхдээ ил харагдах тулгуур багануудын дор, газрын гүнээс доош 20 метрт суурийг бэхэлжээ. Энэ нь газар хөдлөлтөд тэсвэртэй байх стандартад нийцүүлж байгаа аж. Дүүжин тээврийн урт 4.2 км, 6.45-42 метр өндөр хоёр зогсоолтой, цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Уг бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг Францын “Пома групп”-ийн инженерүүд удирдаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







