Эрчим хүчний гудамжны авто замыг ирэх сард өргөтгөж дуусна

Эрчим хүчний гудамжны авто замыг ирэх сард өргөтгөж дуусна


   Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Эрчим хүчний гудамжны долоон метрийн өргөнтэй хоёр эгнээ авто замыг 14 метр өргөнтэй дөрвөн эгнээ болгож өргөтгөж байгаа билээ. Шинэчлэлийн ажил одоогоор 70 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 15-нд хийж дуусахыг албаныхан мэдээллээ. Мөн Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замын уулзвараас "Хөсөг трейд"-ийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км замыг асфальтан бетоноор хучиж байгаа аж. Уг хэсгийн замын хөдөлгөөнийг маргааш нээх бол Эрчим хүчний гудамжны замыг ирэх сарын 15-ны дотор нээнэ. Тус замыг шинэчлэхдээ дулааны шугамыг шилжүүлэх, хүчитгэх, цахилгааны агаарын шугамыг хүчитгэх, кабель шугам шилжүүлэх, холбооны шугам шилжүүлэх зэрэг ажлыг давхар гүйцэтгэж байгаа аж. Мөн явган хүний зам болон гэрэлтүүлгийг ирэх сарын 31-ний дотор хийж дуусгана. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.