АНУ-ын эмч нар Эх нялхсын эмнэлэгт үзлэг, оношилгоо хийжээ

АНУ-ын эмч нар Эх нялхсын эмнэлэгт үзлэг, оношилгоо хийжээ


   АНУ-ын мэдрэлийн мэс засалч, хүүхдийн мэдрэлийн мэс заслын профессор Филипп Альданагийн тэргүүлсэн эмч нарын баг Монголд ирж ажиллажээ. Тэрбээр өөрийн удирддаг "Neurosurgery Outreach" сангийн мэдрэл, сэргээн засах эмч нар болон Флоридагийн их сургуулийн бөөр дотоод шүүрэл, удам зүй, хоол боловсруулах эрхтэн, цээжний мэс засал, цусны эмгэг судлалын эмч нарын нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд долоон хоногийн турш үзлэг, оношилгоо хийсэн байна. Мөн хүүхдүүдэд тохирсон эмчилгээг хийхээс гадна эрдэм шинжилгээний хуралд оролцож, монгол эмч нартай туршлага, мэдээллээ солилцсон байна. Ф.Альдана нь хүүхдийн мэдрэлийн мэс засал, мэдрэлийн системийн мэс ажилбар, тархины гэмтлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд дэлхийн олон оронд сайн дурын үзлэг, оношилгоо, эмчилгээ хийдэг байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.