"Эрдэнэс Тавантолгой" ХК 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар арилжаалсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан бол түүнээс хойш хамгийн өндөр дүнтэй арилжааг өнөөдөр хийлээ. Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан өнөөдөр дөрвөн удаагийн арилжааг амжилттай хийж 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрсийг худалджээ. Арилжаанд долоон харилцагч оролцож БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлтэй 512 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 512 мянган тонн эрчим хүчний нүүрс, Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 192 мянган тонн эрчим хүчний нүүрс тус тус худалдан авсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







