Гэмтэл согог судлалын салбар 32 шинэ эмчтэй боллоо

Гэмтэл согог судлалын салбар 32 шинэ эмчтэй боллоо


   Өнгөрөгч 2023 оноос эхлэн ГССҮТ-д хоёр жилийн турш гэмтэл согог судлалын чиглэлээр суралцсан резидент эмч нарын төгсөлтийн шалгалт энэ сарын 22-29-ний хооронд  боллоо. Энэ шалгалтад нийт 32 эмч тэнцсэн бөгөөд Завхан, Увс, Архангай, Баянхонгор аймгаас тус бүр нэг эмч төрийн сангийн захиалгаар суралцаж, гэмтэл согогийн үндсэн мэргэжлийн эмч болов. Шалгалтад ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, АШУҮИС-ийн гэмтлийн тэнхимийн эрхлэгч Л.Наранбат, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга С.Баатаржав тэргүүтэй зөвлөх эмч нарын баг хяналт тавьж ажилласан байна. Гэмтэл согог судлалын салбар шинэ залуу 32 эмч мэргэжилтнээр бүл нэмж байгааг салбарын мэргэжилтнүүд тодотгожээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.