Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" олон улсын шоунд Монголыг төлөөлөн оролцжээ

Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" олон улсын шоунд Монголыг төлөөлөн оролцжээ


   Казахстаны Төв телевиз, "China Media" групп хамтран Торгоны замын бүс нутгийн авьяаслаг уран бүтээлчдийг тодруулах "Silk Way Star" телевизийн уралдаант шоуг зохион байгуулж байна. Астана хотноо болж буй тус шоунд Хятад, Өмнөд Солонгос, Туркменистан, Казахстан зэрэг 12 орны дуучид өрсөлдөж буй бөгөөд Монголоос дуучин Ч.Мишээл оролцжээ. Уралдааны II шатны шалгаруулалтын дүнг олон нийтэд мэдээлснийг үзвэл энэ шатанд Малайзын Язмин Азиз, Узбекистаны Мадинабону Адилова, Туркменистаны Довран Шаммиев нар эхний гурван байрыг эзэлжээ. Хэд хэдэн үе шаттай явагдах “Silk Way Star” шоу нийт 10 долоо хоног үргэлжилж, оролцогчид үндэсний дуу болон олон улсын хит бүтээл, хамтарсан тоглолтоор ур чадвараа сорино. Финалын шоуг ирэх 11 дүгээр сарын 22-нд Казахстан, Хятадын төв телевизээр шууд дамжуулах аж. Шоуны ялагчийг шүүгчдийн үнэлгээ, үзэгчдийн цахим саналаар хувь тэнцүү шийднэ. Мөн эхний есөн ангид зөвхөн шүүгчдийн үнэлгээгээр дүн гаргах бол 2, 3, 4, 6, 8 дугаар ангид тус бүр нэг дуучин хасагдаж явах аж. Улмаар эцсийн шатанд долоон оролцогч тунаж үлдэх юм байна. Сонирхуулахад, өнөөдөр орой 19:30 цагаас "UBS" телевиз тус шоуг албан ёсны эрхтэйгээр дамжуулах ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.