ЭТТ: БЭТ-ийн багийн ахлагч Ганцмод боомтод ажиллав
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, БЭТ-ийн багийн гишүүн Б.Анар, Х.Итгэл, Г.Намчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг Ганцмод боомтод ажиллаж, хил холболтын төмөр замын ажлын явцтай танилцлаа. Томилолтын хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээвэр (AGV)-ийн терминалыг 24 цагийн ажиллагаатай болгох, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо өдөрт 1500 байсныг 2000-2500 болгох, боомтын хүчин чадлыг бүрэн ашиглах, хоёр талын боомт, хил, гаалийн байгууллагуудтай хамтран татан авалтыг нэмэгдүүлэх туршилтыг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэх асуудлаар БНХАУ-ын талтай ярилцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







