“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос "Чимээгүй хотын жолооч" кино нэр дэвшлээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос "Чимээгүй хотын жолооч" кино нэр дэвшлээ


   Америкийн кино академийн “Оскар"-ын шагналын "Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино" төрөлд Монголоос найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино нэр дэвшлээ. "Оскар"-ын урьдчилсан шалгаруулалтад нэр дэвшүүлэх бүтээлийг дотоодод сонгон шалгаруулах хороог өнгөрсөн наймдугаар сард байгуулсан билээ. Улмаар тус хороо есдүгээр сарын 29-ний өдөр хуралдан, хүсэлтээ ирүүлсэн уран бүтээлүүдтэй танилцаж, Монголыг төлөөлөлөх нэг киног шалгаруулсан нь энэ юм. Т.Номуунзулын зохиолоор бүтээсэн “Чимээгүй хотын жолооч” кино 28 дахь удаагийн “Tallinn Black Nights” кино наадмын "Шилдгийн шилдэг" шагналыг хүртэж байв. Дашрамд дурдахад, Австрали улсаас 2026 оны "Оскар"-ын наадмын "Шилдэг олон улсын уран сайхны кино" төрөлд Монголын "Чоно үүр шөнөөр ирдэг" баримтат кино нэр дэвшихээр болсон билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.