Чиндао: Монголын жүдочид 26 орноос хоёрдугаар байранд жагсав
БНХАУ-ын Чиндао хотод болсон жүдо бөхийн "Гран-При" тэмцээнээс Монголын тамирчид хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Ингэснээр багийн дүнгээр манай улс 26 орноос хоёрдугаар байранд жагсав. Манай тамирчдаас Б.Гончигсүрэн +100 кг жинд түрүүлснээр "Гран При" тэмцээнээс анхны алтан медалиа хүртсэн юм. Тэрбээр финалд Словак улсын тамирчин Мариус Физертэй барилдаж аварга болсон билээ. Түүнчлэн Гавьяат тамирчин Ё.Басхүү алт, Л.Энхрийлэн мөнгө, Б.Сүхбат хүрэл, Г.Наранцэцэг хүрэл, Л.Сосорбарам хүрэл медалийг тус тус хүртлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







