Холимог тулаанч Б.Алтанчимэг дэлхийн аварга боллоо
Холимог тулаанч, өдгөө 20 настай Б.Алтанчимэг Гүржийн нийслэл Тбилиси хотод болж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Ангол улсын тамирчин Надир Виеираг хоёрдугаар үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр холимог тулааны спортоор залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин болж байгааг Холимог тулааны холбооноос мэдээллээ. Б.Алтанчимэг нь улсын хоёр удаагийн аварга, 2024 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт тамирчин бөгөөд энэ удаагийн ДАШТ-д Монголоос оролцсон ганц эмэгтэй тамирчин байв. Б.Алтанчимэг залуучуудын ангиллын хагас шигшээ шатанд -65.8 кг-ийн жингийн тамирчин ОУХМ Б.Алтанчимэг Украины тамирчин Евгения Какамаг ялсан юм. Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанч өрсөлдсөн энэ ДАШТ-д Монголоос дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд насанд хүрэгчдийн финалын тоглолтууд өнөөдөр явагдаж тэмцээн албан ёсоор өндөрлөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







