“Эрдэнэс Тавантолгой”-н нэг сарын дотор борлуулсан нүүрс түүхэн дээд хэмжээнд хүрэв

“Эрдэнэс Тавантолгой”-н нэг сарын дотор борлуулсан нүүрс түүхэн дээд хэмжээнд хүрэв


   “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрөгч наймдугаар сард Гашуунсухайт, Ханги боомтоор 2.7 сая тонн, есдүгээр сард 3.2 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс есдүгээр сард экспортолсон нүүрсний хэмжээ тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй экспорт болжээ. Харин борлуулалт наймдугаар сард 2.9 сая тонн байсан бол есдүгээр сард 33 удаагийн биржийн арилжаагаар 147.3 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.7 сая тонн нүүрс худалдсан байна. Есдүгээр сард борлуулсан нүүрсний 34 хувийг 1/3 коксжих нүүрс, 54 хувийг эрчим хүчний нүүрс, 12 хувийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна. Тус компанид онцгой дэглэм тогтоосон өнгөрөгч зургаадугаар сараас есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд уурхайн ачилт 30 хувь нэмэгдэж, биржийн тээвэр долоо дахин өсөж, биржийн гэрээний экспорт 8.1 дахин өсчээ. Мөн нүүрсний хүргэж өгөх хугацааг гурав дахин богиносгосноор 1.44 сая тонн нүүрс хүргэж өгөх нөхцөлтэй 21 гэрээг дуусгавар болгосон байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.