Өсвөрийн хөнгөн атлетикийн УАШТ-д Хөвсгөл аймаг тэргүүллээ

Өсвөрийн хөнгөн атлетикийн УАШТ-д Хөвсгөл аймаг тэргүүллээ


   Хөнгөн атлетикийн 2025 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 19 байгууллагын 300 гаруй тамирчин гүйлт, харайлт, шидэлтийн төрлүүдээр ур чадвараа сорилоо. Тэмцээн өнгөрөгч сарын 27-28-ны өдрүүдэд Налайх дүүрэгт болсон бөгөөд 12-13 насны ангилалд тэргүүн байрыг Хөвсгөл аймаг, дэд байрыг Дархан-Уул аймаг, гуравдугаар байрыг Дорнод аймаг тус тус эзэлжээ. Харин 14-15 насны ангилалд тэргүүн байрыг Дорнод, дэд байрыг Дархан-Уул, гуравдугаар байрыг Хөвсгөл аймаг эзлэв. Тэмцээний нийлбэр дүнгээр Хөвсгөл аймаг тэргүүлж, Дархан-Уул, Дорнод аймгийн баг удаалжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.