Өмнөд Судан: Монголын хурандаа эмэгтэй энэтхэг цэргийн амийг аварчээ

Өмнөд Судан: Монголын хурандаа эмэгтэй энэтхэг цэргийн амийг аварчээ


    Өмнөд Судан улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсаас штабын эрүүл мэндийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Нэргүй энэтхэг цэргийн амийг аварчээ. Тодруулбал, хумхаа өвчнөөр өвчилсөн энхийг сахиулагчийн биеийн байдал огцом хүндэрч, улмаар дотуур цус алдан, амь нас нь эрсдэх аюултай нөхцөл байдал үүсчээ. Өвчтөний биеийн байдал тээвэрлэлт хийж дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад хүргэх боломжгүй байсан учир хурандаа С.Нэргүй яаралтай мэс засал хийхээр шийдвэрлэн, мэс заслыг өөрөө удирдан явуулсан байна. Мөн мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж, энэтхэг цэргийн дэлүүг авах, тайрах мэс засал хийж, дөрвөн литр цус сэлбэснээр мэс засал амжилттай болжээ. Өвчтөний дэлүү бүтэн задарч, ихээр цус алдаж байсан учир яаралтай, оновчтой мэс заслаар амийг нь аварсныг Зэвсэгт хүчний жанжин штабын цахим хуудсанд мэдээлсэн байна. Мөн энэ үйл явдалд НҮБ-ын тусгай төлөөлөгчийн орлогч дарга болон Энэтхэгийн үндэсний ахлах төлөөлөгч, цэргийн багийн захирагч, удирдлагууд биеэр хүрэлцэн ирж талархал илэрхийлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.