Академич С.Чулуун Тува улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан цол хүртэв
ОХУ-ын Тува улсад энэ сарын эхээр болсон Тувагийн хүмүүнлэг, нийгэм-эдийн засгийн хүрээлэнгийн 80 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд Оросын шинжлэх ухааны 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, Тувагийн түүх, археологи, хэл, утга зохиол, нийгэм эдийн засгийн судалгааны талаар 100 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна. Энэ үеэр "Чингис хаан" музейн захирал С.Чулуунд Шинжлэх ухааны гавьяат ажилтан цол тэмдгийг Тува улсын дэд тэргүүн А.В.Сазанов Засгийн газрын ордонд гардуулан өгчээ. Академич С.Чулуун уг цолыг Монгол улсаас хүртэж буй дөрөв дэх хүн болж байна. Түүнд Гавьяат цол олгох зарлигт "Хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Тувагийн архив дахь хоёр улсын түүхэнд холбогдох баримт бичгийг олон ботиор Монгол улсад хэвлэн нийтэлж, хамтын судалгааг өргөжүүлж, хамтарсан шинжилгээний ангийг Монгол болон Тувагийн нутагт зохион байгуулж, залуу судлаачдыг бэлтгэж, Тувад монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсныг үнэлж шагнасугай” хэмээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







