Ширээний теннисний ААШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө

Ширээний теннисний ААШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө


   Ширээний теннисний насанд хүрэгчдийн 28 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-16-ны өдрүүдэд Энэтхэг улсад болно. Энэ жилийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдийн ангилалд 22 орны баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Харин манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар өрсөлдөхөөр болсон байна. Тэд одоогоор “Оч” төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ажээ. Энэ удаагийн тэмцээнээс шалгарсан эхний 12 баг ирэх жилийн ДАШТ-д оролцох эрхтэй болно.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.