Керамик барималч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн гишүүн уран бүтээлч болов
Монголын керамик барималч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон улсын уран бүтээлчдийн холбоо (UNESCO International Association of Artists)-ны албан ёсны гишүүн болжээ. Тус байгууллага нь дүрслэх урлаг, хөгжим, театрын урлаг, бүжиг, уран зохиол зэрэг бүхий л салбарын уран бүтээлчдийг хамруулж, албан ёсоор ЮНЕСКО-гийн ивээл дор ажилладаг юм. Ингэхдээ гишүүн уран бүтээлчдийг нэгтгэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тэтгэлэг олгох, тэднийг эрх зүйн хувьд хамгаалах, бүтээлийг нь дэлхийд сурталчлахад дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна. Монголын урчуудын эвлэлийн гишүүн Н.Сүхбүрэн нь олон улсад уран бүтээлээ туурвидаг бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард Германы Дюссельдорф хот дахь "Hetjens" керамик урлалын музейд үзэсгэлэн гаргаж, тус музей түүний бүтээлийг сан хөмрөгтөө албан ёсоор бүртгэн авсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







