Баянхошууны цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно

Баянхошууны цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно


   Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг Баянхошуу уулын баруун урд дахь 4.5 га талбайд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа билээ. 2021 оноос эхлүүлсэн энэхүү бүтээн байгуулалт, тохижилтын ажлын гүйцэтгэгчээр "Дүүрэн трейд" компани ажиллаж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулах болсныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өнөөдөр мэдээллээ. Цэцэрлэгт хүрээлэн дотроо хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, жижиг театр болон авто зогсоолтой бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдсэн байна. Мөн сонирхуулахад, Сонгинохайрхан  дүүргийн 40 дүгээр хороонд 650 хүний суудалтай "Баянхошуу" спорт цогцолборын барилга энэ намар ашиглалтад орно.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.