АНУ: Монголын каратэчид олон улсын тэмцээнээс 14 медаль хүртлээ

АНУ: Монголын каратэчид олон улсын тэмцээнээс 14 медаль хүртлээ


   АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ сарын 4-ний өдөр болсон “Los Angeles Open 2025” олон улсын тэмцээнд Монголын каратэчид 14 медаль хүртлээ. Тус тэмцээнд Монголын Каратэгийн холбоо болон “SKIF-Mongolia” клубын тамирчид оролцсон бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн долоодугаар ангийн сурагч, ХААИС-ийн оюутан багийн бүрэлдэхүүнд багтжээ. Улмаар тамирчин М.Хулан хоёр алт, Ч.Есөн-Эрдэнэ алт, хүрэл, И.Бат-Ананд алт, хүрэл, Э.Төрмандах алт, мөнгө, Г.Санжидмолом хоёр мөнгө, С.Мөнхбаатар, Т.Тэмүүлэн нар хүрэл медаль тус тус хүртсэн байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.