Улсын заан Д.Бумбаяр, начин М.Жамъянпүрэв нар ахмад бөхчүүдийн барилдаанд түрүүлэв
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар энэ сарын 4-ний өдөр 30 сая төгрөгийн шагналын сантай ахмад бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Барилдааны 45-49 насны ангилалд хамгийн олон буюу 48 бөх зодоглосоноос Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Д.Баасандорж, 50-54 насны ангилалд 40 бөхөөс Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, 55-аас дээш насны ангилалд 32 бөхөөс Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын заан Д.Бумбаяр нар тус тус түрүүлжээ. Насны ангилал бүрд түрүү бөх гурван сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөг нэг сая, дунд шөвөг хагас сая төгрөгийн бай шагнал хүртсэн байна. Сонирхуулахад, уг барилдаанд Тува улсаас хоёр бөх, орон нутгаас олон ахмад бөх зорин иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







