Видео: Монгол залуус дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс “Хүрэл арслан” цом хүртэв
БНХАУ-ын Учaо хотод болсон дэлхийн циркчдийн А зэрэглэлийн 20 дахь удаагийн наадмаас Монголын залуу циркчид “Хүрэл арслан” цом хүртжээ. "Монгол Циркус Энтертаймент" төвийн 17-18 насны уран бүтээлчид тус тэмцээнд шидэх банзны үзүүлбэрээр оролцож, дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй өрсөлдөн ийнхүү нэр хүндтэй шагналын эзэд болов. Монголын багийн продюсерээр Б.Ариунболд, дасгалжуулагчаар У.Цэрэнбаатар, бүжиг дэглээчээр Х.Хашхүү, бүжгийн багшаар З.Цэцэн-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор О.Чинбат зэрэг өргөн бүрэлдэхүүн ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







