ДАШТ-ээс хүрэл медаль авсан Т.Алтжинг 50 сая төгрөгөөр шагнав

ДАШТ-ээс хүрэл медаль авсан Т.Алтжинг 50 сая төгрөгөөр шагнав


  Хорват улсын нийслэл Загреб хотноо болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Т.Алтжинг 50 сая төгрөгөөр урамшуулжээ. Тодруулбал, “Макс" групп "Бахархалт Монгол" бодлогынхоо хүрээнд Т.Алтжинг ийнхүү шагнасан байна. Түүнийг өчигдөр “Макс" группийн хамт олон хүлээн авч, баяр хүргэжээ. Т.Алтжин нь Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат бөгөөд энэ жилийн ДАШТ-д Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан Оросын бөх Анастасия Сидельниковаг 6:4-өөр ялснаар гуравдугаар байранд шалгарч, Монголын баг тамирчдын түүхэн дэх 81 дэх медаль, 45 дахь хүрэл медалийн эзэн болсон билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.